Frequently Asked Questions

Зорчигч үйлчлүүлэгчдээс ирүүлдэг түгээмэл асуултууд.

ХУРААЛГАСАН ЗҮЙЛЭЭ ХААНААС АВАХ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Зорчигчийн гар тээш эсвэл бүртгэгдсэн тээшнээс хориотой зүйл илэрсэн эсвэл хязгаарласан эд зүйл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд аюулгүй байдлын үзлэгийн цэг дээр хураагдана. Хэрэв зорчигч тус эд зүйлийг хадгалуулж буцааж авах хүсэлтэй бол түр саатуулах хуудас бөглөн тухайн эд зүйлийг 3 сар хүртэл хугацаанд хадгална. Хураалгасан эд зүйлийг нисэх буудал дээрх цагдаагийн хэлтсээс авна.

POWER BANК- НЫ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭ БАГТААМЖ, ТЭЭШ ЭСВЭЛ ГАР ТЭЭШИНД ТЭЭВЭРЛЭХ ЭСЭХ

Power banк -ийг зөвхөн гар тээшинд тээвэрлэхийг зөвшөөрнө. Хэмжээ 27000mAh-аас хэтрэхгүй байх.

ГЭРЭЛ ЗУРГИЙН АППАРАТ, NOTEBOOKИЙГ ГАР ТЭЭШ, ЭСВЭЛ ТЭЭШИНД ТЭЭВЭРЛЭХ ҮҮ?

Батарейгүй гэрэл зургийн аппарат, зөөврийн компьютерыг тээшинд тээвэрлэж болно. Харин батарейтай зөөврийн цахилгаан төхөөрөмжийг гар тээшинд зөвхөн тээвэрлэхийг зөвшөөрнө.

МОРИН ХУУР, СЭЛЭМ, БУРХАН АВЧ ЯВЖ БОЛОХ ЭСЭХ, ЯАЖ АВЧ ЯВАХ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ БАЙГАА ЮУ?

Соёлын өвийн тухай хуулийн дагуу соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хувийн өмчид байгаа түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг дурсгалт зүйлийг өмчлөгч, эсхүл өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно. Гаалийн байгууллагад хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Лавлах утас: 96281281


ХИЛ НЭВТРЭХЭД АВЧ ЯВАХ БОЛОМЖИТ ВАЛЮТ, МӨНГӨН ДҮН

Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах:- Зорчигч 15 саяас дээш төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.

ТАМХИ, АРХИ ЯГ ХЭДЭН ШИРХЭГ АВЧ ЯВАХЫГ ЗӨВШӨӨРДӨГ ВЭ?

ГЕГ-ын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1-д заасны дагуу Архи, дарс тус бүр 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй авч явахыг зөвшөөрнө.


ГААЛЬ ДЭЭР СААТУУЛАГДСАН АЧАА, ТЭЭШИЙГ ХЭРХЭН АВАХ ТАЛААР

Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй бөгөөд 3000000 /гурван сая/ төгрөг болон түүнээс доош үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд “Зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” /Маягт №2/-аар, 3.000.001 төгрөг /гурван сая/-өөс дээш үнийн дүн бүхий арилжааны шинж чанартай бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ЗААГДСАН БАРАА ЭД ЗҮЙЛС /МӨНГӨН ДҮН Г.М/  ТОО ХЭМЖЭЭ

Мал амьтан,тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээж

Түүх соёлын дурсгалт зүйл, археологи,палеонтологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор,цуглуулга, төрийн одон медаль

Алт,мөнгө,байгалийн төрхөөрөө байгаа болон боловсруулалт хийгдсэн үнэт металл,эрдэнийн чулуу,байгалийн болон гоёлын чулуу

Галт зэвсэг,пиротехникийн хэрэгсэл,хутга, хүйтэн зэвсэг

Боловсруулаагүй дахин боловсруулалт хийх бараа, үйлдвэрийн зориулалттай бараа,түүхий эд, бүх төрлийн тоног төхөөрөмж,техник хэрэгсэл,барилгын материал

Бусдад дамжуулах бараа,биеэс тусдаа илгээсэн ачаа,арилжааны шинж чанартай бараа.

Лавлах утас: 96281281

АМЬТАН АВЧ ЯВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Явахад: Амьтны ариун цэврийн гэрчилгээ \Animal Help Sertificate\ карго терминалын  хорио цээрийн мал эмнэлгийн байцаагчаас авна.Эсвэл Улаанбаатар Хотын Гааль, Гаалийн Ерөнхий Газараас авч болно. Шаардагдах баримт бичиг (Гадаад паспортын хуулга,онгоцны билетийн хуулбар,очих газрын хаяг,тэжээвэр амьтны пасспорт-вакцин хийлгэсэн тэмдэглэгээтэй, гэрчилгээний хураамж 10000 төг)

Ирэхэд: Ирж буй улсаасаа мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ авсан байх,тухайн амьтны паспорт \вакцин хийлгэсэн тэмдэглэгээтэй\

ХҮНСНИЙ ЗҮЙЛС /МАХ, ХИАМ, БОРЦ, ТУШЁНКА, ВАКУМДСАН ХҮНС, ПАКЕТТАЙ ШҮҮСНИЙ ТОО ШИРХЭГ/

Махны ариун цэврийн гэрчилгээ. \Sanitary sertificate\.Нэг зорчигч дээд тал нь 5 кг хүртэл түүхий болон хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хилээр авч гарахыг зөвшөөрнө.

  1. Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид авч явах махнаасаа дээж өгч шинжилгээ хийлгэсэн хариу бичигтэй байх
  2. Гэрчилгээний хураамж 10000 төгрөг
  3. Мах авч явах зорчигчийн гадаад паспортын  хуулбар
  4. Зорчигчийн  нисэх билетийн хуулбар
  5. Зорчигчийн монгол дахь гэрийн хаяг
  6. Зорчин очих газрын хаяг
  7. Авч явах махны төрөл. \үхэр,хонь г.м\

 

ИЙМЭРХҮҮ ТОС, ЧАЦАРГАНЫ  ТОСЫГ ГАР ТЭЭШ, ТЭЭШИНДЭЭ ХЭДЭН ШИРХЭГИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ ВЭ? БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ БАЙХ УУ?

Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрлийн гэрчилгээ  

Эм, эмийн түхий эд импортлох импортын гэрчилгээ 

Улсын бүртгэлийн гэрчилгээ

Үйлдвэрлэгч эсвэл түүний албан ёсны гэрээт байгууллагатай байгуулсан худалдааны болон түүнтэй төстэй гэрээ 

Эм, эмийн түүхий эдийн чанарын шинжилгээний дүн /Certificate of analysis/

Үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлсэн гэрчилгээ /GMP certificate/

Гарал үүслийн гэрчилгээ /Orign certificate/

Лавлах утас: 96281281

 

ВИЗНИЙ ХУГАЦАА ДУУССАН ГАДААДЫН ИРГЭД ХААНА ХАНДАХ ВЭ?

Гадаадын иргэн Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газартай улсаас ирж байгаа тохиолдолд тухайн дипломат төлөөлөгчийн газарт, Элчин сайдын яам, консулын газаргүй улсаас ирж байгаа тохиолдолд хилийн боомт дээр визийг олгуулахаар визийн зөвшөөрөл хүснэ.

МОНГОЛД ИРСЭН ГАДААДЫН ЗОРЧИГЧДЫН ВИЗНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

“Монгол Улсын виз” гэж эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна. Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно.

Виз нь хэвлэмэл болон цахим хэлбэртэй байж болно.

Виз нь орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна. Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://immigration.gov.mn/mn/visa-total/visa-type/

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД ХИЛЭЭР ГАРАХАД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ТАЛААР

2.1 Хүүхдийг хил нэвтрэх эрхийн баримт бичгээс гадна дараах баримт бичгийн аль тохирохыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх бөгөөд зөвхөн Монгол Улсаас гарах чиглэлд хамаарна.

2.1.1 Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл цахим лавлагаа/

2.1.3 Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

2.1.4 Олон улсын уралдаан, тэмцээн, урлаг соёлын бусад арга хэмжээнд оролцуулах бол хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын /нэгжийн/ зөвшөөрөл;

2.2 Энэ журмын 2.1.3-д итгэмжлэлд хүүхдийн өөрийнх нь болон хамт явах хүний зорчих улсын хүчинтэй виз, бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарыг хавсаргасан байна. Тухайн хүүхдийн эцэг эх нь гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байна.

2.5 Хүүхдийн хамт хил нэвтэрсэн этгээд нь хүүхдийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд гадаад улсад байгаа эцэг эх болон бусад хүлээн авсан хүний баримт бичгийн хуулбар, хүүхдийг хүлээн авсан тэмдэглэл, хаяг, холбоо барих утасны дугаар цахим шуудангийн хаягийн мэдээлэл зэргийг авчирна. Энэ тухай хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан хилээр гарах үед тухайн этгээдэд сануулна.

МӨН ГАНЦААРАА ЯВЖ БАЙГАА НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД

18 нас хүрээгүй хүүхэд ганцаараа явахыг зөвшөөрөхгүй


ЭНДЭЭС ЯВАХАД ЗҮГЭЭР ИРЭХЭД ПАСПОРТЫН ХУГАЦАА ДУУСАЖ БАЙВАЛ ЯАХ ВЭ?

Гадаадад байх хугацаанд паспортын хугацаа дууссан бол тухайн улсад байгаа монгол улсын элчин сайдын яамаар дамжуулан шинэ паспорт авах шаардлагатай.


ХҮҮХДИЙГ ЭЭЖ ААВЫНХ  НЬ АЛЬ НЭГ НЬ  АВЧ ЯВАХ БОЛ ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

2.1.1 Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл цахим лавлагаа/.

ЭНДЭЭС ЯВАХАД ЗҮГЭЭР ИРЭХЭД ПАСПОРТЫН ХУГАЦАА ДУУСАЖ БАЙВАЛ ЯАХ ВЭ

Гадаадад байх хугацаанд паспортын хугацаа дууссан бол тухайн улсад байгаа монгол улсын элчин сайдын яамаар дамжуулан шинэ паспорт авах шаардлагатай.

ХҮҮХДЭД ЭМЭЭ, ӨВӨӨТЭЙГӨӨ ЯВАХ БОЛ МӨН ӨӨР ХЭН НЭГЭН ХҮНТЭЙ ЯВАХ БОЛ ЯАХ ВЭ?

2.1.3 Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл.


МОНГОЛ ИРГЭДИЙН ГАДААД ПАСПОРТ ХИЛЭЭР ОРЖ ГАРАХАД ХУГАЦАА ЯМАР БАЙДАГ ВЭ?

Ихэнх улсад зорчиход гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байхыг шаарддаг.

Авиакомпаний нэр Төрөл Суудлын зэрэглэл Зөвшөөрөгдсөн жин 3 талын нийлбэр хэмжээс Гар тээшийн 3 талын нийлбэр хэмжээс Зөвшөөрөгдсөн жин /гар тээш/ Ширхэг
МИАТ Том хүн Бизнес зэрэглэл 32 кг 158 см (62 инч)-с хэтрэхгүй 55+40+20= 115 см 10 кг 2
Энгийн зэрэглэл 23 кг 158 см (62 инч)-с хэтрэхгүй 55+20+40= 115 см 5 кг 1
Нялх хүүхэд Зэрэглэл хамаарахгүй 10 кг 115 см (45 инч)-с хэтрэхгүй *** *** ***
Ти вэй эйр Том хүн Бизнес зэрэглэл 23 кг 115 см -с хэтрэхгүй 55+40+20=115 см 10 кг 3
Энгийн зэрэглэл 23 кг 115 см -с хэтрэхгүй 55+40+20=115 см 10 кг 2
Нялх хүүхэд *** 10 кг *** *** 10 кг Хүүхдийн тэрэг үнэгүй тээвэрлэнэ. 1
Эйр чайна Том хүн Бизнес зэрэглэл 32 кг 158 см-с хэтрэхгүй 55+40+20=115 см 7 кг 2
Энгийн зэрэглэл 23 кг 158 см -с хэтрэхгүй *** 5кг 1
Нялх хүүхэд Зэрэглэл хамаарахгүй 10 кг 115 см-с хэтрэхгүй *** *** ***
Турк Эйрлайнс Том хүн чиглэлээс хамаараад өөр өөр байдаг Бизнес зэрэглэл 50 кг 158 см -с хэтрэхгүй 55+40+23=118 см 8 кг 2
Энгийн зэрэглэл 20+20 кг 158 см -с хэтрэхгүй 55+40+23=118 см 8 кг 1
Нялх хүүхэд Зэрэглэл хамаарахгүй 10 кг 158 см -с хэтрэхгүй *** *** ***
Корейн Эйр Том хүн Бизнес зэрэглэл 32кг 158 см -с хэтрэхгүй 55+35+25=115 см 11-12 кг ***
Энгийн зэрэглэл 23 кг 158 см -с хэтрэхгүй 55+35+25=115 см 11-12 кг ***
Нялх хүүхэд Зэрэглэл хамаарахгүй 12кг *** *** Хүүхдийн тэрэг, машины суудал үнэгүй тээвэрлэнэ. ***
Аэромонголиа Том хүн Энгийн зэрэглэл ОУ 20 кг *** *** *** ***
Энгийн зэрэглэл ОН 15 кг Хаалганы өргөн 50 см өндөр 150 см дотогш авч явах боломжтой *** 5 кг ***
Нялх хүүхэд Зэрэглэл хамаарахгүй *** *** *** Хүүхдийн тэрэг үнэгүй 0-2 , 2-12 насны 10 кг ***
Хүннү эйр Том хүн Энгийн зэрэглэл ОУ 15 кг *** 40+20+25=90 см 5 кг ***
Энгийн зэрэглэл ОН 10 кг 140 см -с хэтрэхгүй 40+20+25=90 см 5 кг ***
Нялх хүүхэд Зэрэглэл хамаарахгүй *** *** *** *** ***
Эйр бусан Том хүн Энгийн зэрэглэл ОУ 20 кг *** *** 10 кг 1
Энгийн зэрэглэл ОН *** *** *** *** ***
Нялх хүүхэд Зэрэглэл хамаарахгүй *** *** *** *** ***
Жэжү эйр Том хүн Энгийн зэрэглэл ОУ 23 кг *** 55+20+40= 115 см 10 кг 1
Энгийн зэрэглэл ОН *** *** *** *** ***
Нялх хүүхэд Зэрэглэл хамаарахгүй *** *** *** *** ***
Изннес Эйрвиз ХХК Том хүн Энгийн зэрэглэл ОУ 23 кг 158 см (62 инч)-с хэтрэхгүй 55+25+40= 120 см 8 1
Энгийн зэрэглэл ОН 23 кг   45+35+20= 100 см 8 1
Нялх хүүхэд Зэрэглэл хамаарахгүй *** *** *** Хүүхдийн тэрэг үнэгүй ***